"Ховд Вестерн", "Дэрэн" клубийн хөвгүүд "Грассртүүс" цомын эзэд боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 04 сарын 18

Нийтийн хөлбөмбөг төслийн хүрээнд МХБХ-ны Охид Хөвгүүдийн Грассрүүтс цомын тэмцээнд дөрөвдүгээр сарын 10-наас эхэлж өнөөдөр /2023.04.18/ 10 болон 11 нас хаалтаа хийлээ.

Грассрүүтс цомын тэмцээний 10 хүртэлх насны ангилалд нийт 34 баг өрсөлднөөс:

  • Шагналт байранд "Шарын Гол",
  • Хүрэл медалийг "Хоромхон",
  • Мөнгөн медалийг "Дэрэн-1",
  • Аваргын алтан медаль цомын эздээр "Ховд Вестерн-2" багууд тодорсон юм.

Мөн Грассрүүтс цомын тэмцээний 11 хүртэлх насны ангилалд нийт 29 баг өрсөлднөөс шагналт байранд "Монцоолой 137", хүрэл медалийг "ДМЮ", мөнгөн медалийг "Орхон", аваргын алтан медаль цомын эздээр "Дэрэн-1" багууд тодорлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top