АСТАНА-2023 I М.Лхагвагэрэл алтан медалийн төлөө барилдана

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 14

“Астана-2023” Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний сүүлийн өдөр 125 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл хагас шигшээд сүүлийн хоёр жил U17, U20, U23 насны дэлхийн аваргад түрүүлээд буй Ираны залуу од Амирреза Фардин Масуми Валадитай хүч шавхсан барилдаан хийлээ. 

Хүч шавхсан барилдаанд М.Лхагвагэрэл 8:6-гаар ялалт байгуулав. Манай бөх 3:6-гаар хожигдож яваад цаг дуусахаас 2 секундын өмнө нь дэвжээний захад хутгаж унаган ялалтын 4 оноогоо авсан юм.

М.Лхагвагэрэл орой хамгийн сүүлд эзэн орны Юсуп Батырмурзаевтай алтан медалийн төлөө барилдахаар боллоо.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.21.38) 2025 оны 03 сарын 13

Амжилт амжилт

5  |  0
Зочин(202.126.89.230) 2025 оны 03 сарын 13

Сонгодог стилийн явдаг жорлон, үндэсний бөхөд л яг таарна

1  |  2
Зочин(150.129.141.84) 2025 оны 03 сарын 13

Сэтгэл зуй муутай хун ш дээ, эзэн орны бехтэй олигтой барилдаж чадахгуй л болов уу, ер менген медальдаа ханачихсан яваа байх аа

1  |  7
Eej(66.181.189.147) 2025 оны 03 сарын 13

Sain bn

6  |  0
Top