ДУУЛИАН I Пентагоны нууц материалууд алдагджээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 09

АНУ-ын Батлан хамгаалах яамны нууц материалууд интернэтэд тавигдсан нь тус яамны удирдлагыг сандаргахад хүргэлээ гэж “The Washington Post” сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.

Үүнтэй холбогдуулан өнгөрсөн баасан гарагт Пентагон тагнуулын мэдээлэл шилжүүлэх ажлыг хатуу хязгаарласан байна. Ихэнх материалууд нь гаднын иргэдэд дамжуулахыг хориглосон тусгай тэмдэглэгээтэй байжээ. Түүнчлэн, олонд ил болсон баримтуудад Их Британи, Канадын үйл ажиллагааны талаарх тагнуулын мэдээлэл багтсан нь нууц мэдээлэл алдагдсаны үр дагавар зөвхөн АНУ-аар хязгаарлагдахгүй хэмээн “The Washington Post” сонины эх сурвалж онцолжээ.

Алдагдсан баримтууд АНУ-ын тагнуулын албадын үйл ажиллагааны бүхий чиглэлийг хамарчээ. Тагнуулын төв газар дэлхийн удирдагчдын хаалттай уулзалтад оролцсон агентуудыг хэрхэн элсүүлдэг, ОХУ-ын Зэвсэгт хүчний үйл ажиллагааг хэрхэн хянадаг зэрэг мэдээллүүд орсон байна. Түүнчлэн, Украинд явуулж байгаа Оросын цэргийн ажиллагаа, Украины Зэвсэгт хүчний өнөөгийн нөхцөл байдал, зэр зэвсгийн хомстол зэрэг материалууд мөн ил болсон байна. Пентагон Хууль зүйн яамтай хамтран Украины Зэвсэгт хүчний сөрөг довтолгоонд бэлтгэх төлөвлөгөөтэй холбоотой нууц баримтууд хэрхэн алдагдсаныг шалгаж эхэлжээ. “Twitter” болон “Telegram”-д зэвсэг нийлүүлэх хуваарь, цэргийн бие бүрэлдэхүүний тоо зэрэг мэдээлэл нийтлэгджээ. Түүнчлэн, Ойрх Дорнод, Хятадтай холбоотой нууцын зэрэглэлтэй мэдээлэл мөн интернэтэд гарсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 04 сарын 10

Delhiin byh uls negdej Amerkiin hurungutungyydiig sunuuh bolson.Mash aimshagtai tieriorist vzel barimt Amerkaasal gardag ni il tod bolsoor.Uls uls bie daaj taivan amaglan amidrah bolson.Delhiid hamgiin ih samuun aimshag degdeegch uls bol yah aragyi Amerka bolood bna.Amerkiig delhiin byh yls ajilgaanaas hasah horigloh tsag bolson.Edgeer Amerka metiin gazaruud ulsaas bolj delhii sunuh bolj bna.

0  |  0

Top