Явсан гурав, үлдсэн нэгийг ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН ҮНДЭСЛЭЛ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 31

УИХ-ын дарга Г.Занданшатарын парламент нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон дөрвөн гишүүнийхээ нэгийг нь чөлөөлж, хоёрых нь бүрэн эрхийг түдгэлзүүлээд байна. Харин үлдсэн нэг гишүүнээ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан хоёрын бүрэн эрхийг түдгэлзүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Тэд дөрвүүлээ нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Ялгаатай нь Н.Наранбаатар УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхтэй үлдсэн бол Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарын бүрэн эрхийг тайлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхээр болж байна. 


Тэгвэл Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг өчигдрийн /2023.03.30/ чуулганы нэгдсэн хуралдаанаар түдгэлзүүлсэн.

Түүнийг 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “Таван толгой” ХК-ны ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлсний улмаас 323,900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Таван толгой” ХК, “Тавантолгой транс” ХК-иудын хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18,478,856,284 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завшихыг удирдан зохион байгуулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь / Хөрөнгө завших/ заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Шүүхээс Д.Бат-Эрдэнэд хилийн хориг тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглосон билээ. 

Түүнчлэн Монгол Улсын хилийг орхин гарсан Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхээс чөлөөлсөн.Тэрбээр нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа УИХ-ын гишүүний бүрэн эрхээр халхавч хийж БНСУ-ыг зорьсон байдаг.

Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа бол УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн Т.Аюурсайханыг үндэслэлгүйгээр хөрөнгөжих, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан бөгөөд 11 хүнтэй уулзахыг хориглосон, 119 хүнийг гэрчээр асуужээ. 

Харин УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхтэй үлдсэн Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжих, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байна.

Өнөөдрийн байдлаар нүүрсний хулгайн хэрэгт гурван байгууллагын хамтарсан Ажлын хэсэг гарч ажиллаж байна. Эл хэрэгт хэрэг бүртгэлийн 24, мөрдөн байцаалтын 16 хэрэг шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Үүнээс гурван хэргийнх нь мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа аж. Нийт 78 иргэн, албан тушаалтанд хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.52.71) 2023 оны 04 сарын 01

2023-03-14 13:37\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.52.71) 2023 оны 04 сарын 01

2023-03-14 13:37\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Шорон руу(122.201.31.35) 2023 оны 03 сарын 31

Наранбаатар бол шоронд байх ёстой хүн.

1  |  0
Ah(66.181.161.193) 2023 оны 04 сарын 01

Яллаж чадахгүй бж сүр болох юм даа Монголд мөнгөтэй хүн юу ч хийсэн ял авахгүй харж л бгаарай

2  |  0
Top