Хүүхдийн биед учирсан гэмтлийг тогтоохоор ажиллаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 31

Цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 23:23 цагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газарт “Согтуу хүн агсам тавьж, зодоон хийгээд байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй, 25 орчим насны эрэгтэй хүн бага насны хүүхэд дагуулан явж байжээ. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, оршин суугаа хаягийг тогтоох, ар гэртэй холбогдох ажиллагааг зохион байгуулан, хүүхдийг 108 төвд хүлээлгэн өгч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэнийг Эрүүлжүүлэх байранд хүргэжээ.

Шалгалтын явцад 23 настай, эрэгтэй Н нь хүүхдийн төрсөн эцэг болох нь тогтоогдсон бөгөөд түүнийг эрүүлжүүлэх байрнаас гарсны дараа буюу 2023 оны гуравдугаар сарын 28-ны өдөр хүүхдийг төрсөн эцэг Н-д хүлээлгэн өгсөн.

2023 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 21:50 цагийн үед хүүхдийн ээж болох Э нь “Хүүхдийг маань 108 төвд 2 хонуулах үед тэнд байсан том ах нарт зодуулсан байна” гэх гомдол гаргасныг хүлээн авч, хүүхдийн биед учирсан гэмтлийг тогтоох зорилгоор мэргэжлийн байгууллагын шинжээч эмчийг томилон шалгаж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.52.71) 2023 оны 04 сарын 01

2023-03-14 13:37\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0

Зочин(66.181.161.10) 2023 оны 03 сарын 31

Ер нь бол 23 нас чинь сурч боловсрох юм юм үзэх залуу насны дөнгөж эхлэл юм бгаашд.Монголчууд нээрээ арай хар нялхаасаа төлөвлалт бхгүй хүхдээрээ хүүхэд гхргачихаад зовоогоод явах юм.!!!30 гараад төлөвлөж гаргасан хүхэддээ хүн хэзээч муу муухай юм үзүүлдэггүй л бхгүй юу

0  |  0
Top