Хойд Солонгос пуужин хөөргөсөнд Япон ЭСЭРГҮҮЦЭЛ илэрхийлэв

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 16

БНАСАУ тив хоорондын баллистик пуужин хөөргөсөнд Япон улс эрс шийдэмгий эсэргүүцэл илэрхийллээ.

Японы Батлан хамгаалах яамнаас “Хойд Солонгос пуужин хөөргөсөн нь НҮБ-ын тогтоолыг зөрчиж байна. Манай улс БНАСАУ-д шийдэмгий эсэргүүцэл илэрхийлж, эрс шүүмжилсэн” гэж мэдэгджээ.

Хойд Солонгос Японы тэнгисийн зүг тив хоорондын баллистик пуужин харвасан талаар өнөө өглөө /2023.03.16/ Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдээлсэн билээ.

Японы Батлан хамгаалахын сайд Яшүказү Хамадагийн мэдэгдсэнээр БНАСАУ-ын хөөргөсөн пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top