Шакира яагаад экс нөхрийнхөө тухай дуу гаргаснаа тайлбарлав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 12

Колумбын алдарт дуучин Шакира экс нөхөр Жерар Пикегийн тухай “Music Sessions Vol. 53.” дуугаа яагаад гаргасан тухай ярьжээ.

Шакира “Эл дуу маш олон эмэгтэйчүүдийн хувьд сүлд дуу болсон. Нөхрөөсөө салсны дараа маш хүн нэг жилийг өнгөрүүлсэн. Энэ дууг бичих нь миний хувьд маш чухал байсан. Ийм зүйлийг даван туулсан олон эмэгтэйчүүд юу мэдэрдгийг би өөрийн биеэр мэдэрсэн” хэмээн ярьжээ. 2022 оны зургаадугаар сард Шакира, Жерар Пике нар 11 жилийн хамтын амьдралдаа цэг тавьсан. Хөлбөмбөгч дуучин бүсгүйг оюутан Клара Чиа Марти гэгч оюутан бүсгүйгээр сольсон юм.

Энэ оны нэгдүгээр сард Колумбын халуухан дуучин бүсгүй “Music Sessions Vol. 53.»” дуу гаргаж, дуугаараа 22 настай хоёр эмэгтэйгээс ч илүү үнэтэй хэмээн мэдэгдэж, “Ferrari-г Renault Twingo-оор”, “Rolex-г Casio-оор” сольсон нөхөртөө булчингаасаа гадна тархиа ажиллуулахыг зөвлөсөн билээ.

Түүний энэ дуу Гиннесийн номын 14 дээд амжилтыг эвдээд байна. Тухайлбал, “Spotify” сүлжээнд 24 цагт хамгийн их борлуулагдсан Латин америк дуу, YouTube-д хамгийн их үзэлттэй клип, YouTube-д хамгийн богино хугацаанд 100 сая хандалт авсан Латин америк дуу, Испани хэлээрх дуугаар Billboard Hot 100 чартын топ аравт орсон анхны эмэгтэй дуучин зэрэг амжилт үзүүлжээ.

Жерар Пикегийн шинэ найз бүсгүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.71.169) 2023 оны 03 сарын 13

Girad hohinee! yr n bol yvj yvj hurteh yostoigoo l hurtdeg jamtai

5  |  0
Top