"Ажнай" Д.Бат-Эрдэнийг нүүрсний хэргээр ЭЦА-аас шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 28

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. 

Түүнд холбогдох хэрэг ямар шатандаа яваа талаар АТГ-аас тодруулахад "УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж байгаа. Одоогийн байдлаар яллагдагчаар татсан байгаа. Эрүүгийн цагдаагийн алба шалгаж байгаа хэдий ч АТГ-ын мөрдөгчид хэргийг нь хамтран шалгаж байгаа" гэх тайлбарыг өглөө. 

Сонирхуулахад, шүүхээс УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэд хилийг хориг тогтоож, тодорхой тооны хүмүүстэй уулзахыг хориглоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, түүнд холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал нь Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг. 

Хууль хяналтын байгууллагаас УИХ-ын гишүүн, "Ажнай" Д.Бат-Эрдэнийг 2012-2016 онд парламентын гишүүнээр ажиллаж байхдаа орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-ны ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, Гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлж 323,900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс”  зэрэг компанийн хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18,478,856,284 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завшихыг удирдан зохион байгуулсан хэрэгт буруутгаж байгаа юм. 

Тиймээс яллагдагчаар татаж Д.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь / Хөрөнгө завших/ заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алтанцоож(124.158.114.143) 2025 оны 03 сарын 13

д.батэрдэнэ гэж хэн бэ хэн мэдэхүү Би бурхнаас заяасан авъаасаа дайчлан хувьд оногдох хэсгийгээ л авсан болохоос хүнийхийг аваагүй гүтгэлэг.би ухаанаа уралдуулан тархиныхаа 2/3-ыг нь ширгээж байж баяжсан. хэн та нарыг бүү баяж гэсэн юм хохь чинь. чадсан юманд арга байхгүй.Би маш олон хүнд дээд доод ялгаагүүй тусалсан Багабандид одоо хүртэл тусалсаар

1  |  0
Зочин(202.9.46.24) 2025 оны 03 сарын 13

СТЕргеений дарга Байгалмаагийн хургэн. Их ч юм идсэн авгайдаа. Сайн шалгавал их ч асуудал гарах естой доо.

1  |  0
Говь нутаг(64.119.27.67) 2025 оны 03 сарын 13

Батэрдэнэний хийсэн хамгийн бага нүгэлийг нийтэлэсэн бна.

1  |  0
бат(64.119.25.229) 2025 оны 03 сарын 13

340 мянган тонн биш нэг сая тонн нүүрсний хулгай байгаа. олон юмнаас үлдсэн сугарсан хүндээ ёрвоон уруулт

1  |  0
SODONCHIMEG(183.177.103.174) 2025 оны 03 сарын 13

ХЭНИЙХ НЬ ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭЭД ХЭНИЙХ ЭРХИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭГЭЭД БНАА. ХУУЛЬ ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ ШҮҮ

3  |  0
Zochin(86.111.136.175) 2025 оны 03 сарын 13

Uunees ch ih um bgaa gedgiig ! AN,MAN iin aimgiin udirdah alban tushaaltiig tomildog geed Erunhi said yariltsalgandaa yarisan

3  |  0
Top