Сар шинийн барилдаан эхэллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 19

Монгол бөхийн өргөөнд өнөөдөр /2023.02.19/ сар шинийн өдрийг угтсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа болно. Харин маргааш буюу битүүний өдрийн 14.00 цагаас бөхийн барилдааны гурвын даваа цааш үргэлжлэх юм. 

Энэ жилийн сар шинийн барилдаанд Улсын их баяр наадмын түрүү залуу аварга, арслангуудаас гадна сүүлийн жилүүдэд зодоглоогүй өнжсөн аваргууд хүч үзэхээр болсон ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top