Уэсли Браун МОНГОЛД

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 04

Английн Манчестер Юнайтед клубийн төлөө /1996-2011/ 15 жилийн хугацаанд өөрийн хамгаалалт ур чадвараа харуулж байсан Уесли Майкл Браун Монгол улсад ирэхээр болсныг дуулгахад таатай байна.

2023 оны хоёрдугаар сарын 07-нд зохион байгуулагдах МХБХ-ны Алтан Бөмбөг - 2022 ёслолын ажиллагаанд Дэлхийн домогт тоглогчдыг хүрэлцэн ирэхийг урьж энэ удаад Уесли Браун оролцохоор боллоо.

Өмнө Алтан Бөмбөг ёслолын ажиллагаанд Английн Манчестер Юнайтед клубийн Луис Са болон Петер Шмейхель нар хүрэлцэн ирж байсан билээ.

УЕСЛИ БРАУН :

  • Английн Премьер Лигийн аварга : 1998-1999, 2000-2001, 2002-2003, 2006-2007, 2007-2008 /Манчестер Юнайтед/
  • ЕХБХ-ны Аваргуудын Лиг: 1998-1999, 2007-2008 /Манчестер Юнайтед/
  • Жимми Мюрфи академийн оны шилдэг залуу тоглогч: /1997-1998, 1998-1999/
  • Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны оны шилдэг багт: Премьер Лиг /2000-2001/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top