Чулуун зэвсгийн үед харагдсан Ногоон солир өнөөдөр дахин харагдана

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

Өнгөрсөн оны гуравдугаар сард нээсэн Ногоон тодотголтой C/2022 E3 (ZTF) солир өнөөдөр /2023.02.01/ дэлхийд хамгийн ойр зайд ойртож, энгийн нүдээр харагдана.

Солир Долоон бурхан од, Алтан гадас хоёрын дундуур гарна гэж НАСА агентлаг мэдээлжээ. Ногоон солир дэлхийгээс 42 сая км зайтай өнгөрнө.

Ногоон солирыг хамгийн сүүлд 50 мянган жилийн өмнө буюу Чулуун зэвсгийн үед дэлхийг арслан заан, неандертальчууд харж байжээ. Одон орон судлаачдын таамаглаж буйгаар, хүн төрөлхтөн энэ солирыг хамгийн сүүлийн удаа харж байна. Учир нь эл солир манай нарны аймгийг үүр орхих юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top