МХБХ-ны анхдугаар "Футзалын цом"-ын тэмцээн эхэллээ

2023 оны 01 сарын 30

Анх удаа зохион байгуулагдаж буй Монголын Хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны "Футзалын Цом 2023" тэмцээний эхний шатны тоглолтууд өнөөдөр (2023.01.30) Футзалын Ордоноо эхэллээ.

Эхний шатанд Футзалын Нэгдүгээр Лиг, Сонирхогчдын Цомын нийт 14 клуб өрсөлдөх юм.

Хоёрдугаар шатанд Футзалын Дээд Лигийн 9 клуб болон эхний шатнаас эрхээ авсан 7 клубүүд тус тус өрсөлдөнө.

Хасагдах шатаар явагдаж Анхдугаар МХБХ-ны "Футзалын Цом"-ын тэмцээний аварга багаа тодруулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top