Иракт 4700 жилийн настай зуух, “хөргөгч” илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 25

Археологичид Иракийн өмнөд хэсэгт байрладаг Лагаш эртний хотод 4700 жилийн настай эртний эд өлгийн зүйлс илрүүлжээ.

Пенсилваны их сургуулийн мэдээлснээр, МЭӨ дөрөвдүгээр мянганд Персийн булангийн эрэг баруун хойд зүгт 200 км цааш түрсэн байжээ. Эрэг орчим Гирсу, Лагаш болон Ничин гэх сууринаас бүрдсэн Лагаш хот улс сүндэрлэж байсан аж. Археологичид энэ газарт шавар шатаахад зориулсан зургаан тоосгон зуух илрүүлсэн байна. Түүнчлэн, эрдэмтдийн анхаарлыг бандан сандал, зуух болон сав суулга бүхий томхон хэмжээний дэн буудлын газар татжээ. Хоолны сав суулгад хоол хадгалагдан үлдсэн байна. Үүнээс гадна археологичид ус ууршуулах замаар хүйтнээ барьдаг хоёр шавар сав “зира” олжээ. Энэ бол МЭӨ 2700 орчим онд баригдсан нийтийн хоолны газар байсан гэж Пенсилваны их сургуулийн Урлагийн түүхийн тэнхимийн профессор Холли Питтман ярьжээ. Олон тооны зуух нь Лагашт шавар сав суулганы үйлдвэрлэл ихээхэн дэлгэрсэн байсныг илтгэж байна.

Эдгээр олдвор нь эртний хүмүүсийн амьдралын хэв маягийн талаар илүү ихийг олж мэдэхэд тус нэмэр болно гэж археологичид найдаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэм(202.126.88.196) 2023 оны 01 сарын 25

Алдаагаа засаачээ

0  |  0
Top