Мөсөн хананы авиралтын дадлага сургууль хийлээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 05

Увс аймгийн Онцгой байдлын газраас  Увс-спорт авиралтын холбоотой хамтран “Тэрэм хад” хэмээх газарт 9 метр хиймэл мөсөн хана байгуулж, хурдны болон техникийн авиралтын дадлага сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуульд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Увс-спорт авиралтын холбооны тамирчид хамтран оролцсон юм.

Алба хаагчид мөсөн хавцалд унасан нэрвэгдэгчийг татан гаргах ажиллагаа, хурдны болон техникийн авиралтын дадлага хийлээ гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top