[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] В амин дэмийн дутагдал нь уур уцаартай болгодог

2022 оны 12 сарын 26

Бидний биед хэрэгтэй бүх амин дэм В-гийн төрлийн витаминуудад агуулагддаг. В амин дэмийн дутагдал нь биеийг сульдааж, сэтгэл санааг тогтворгүй, уур уцаартай болгодог. В-гийн төрлийн витаминуудын ач тус болон тэдгээрийг хаанаас авах тухай энэхүү зөвлөгөөг бэлтгэлээ.


В1 нь дархлааг сайжруулж, эрч хүчийг өгнө. Энэ амин дэм биед дутагдсан үед хоолны дуршил болон биеийн жин буурч, дотор муухай оргих, цочромтгой болж, амархан уурлаж уцаарлахад хүргэдэг.

В1 витаминаар баялаг хүнс: ногоон вандуй, хар шош, гахайн мах, самар, наран цэцгийн үр, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн

 

В2 нь стресс, бухимдлыг дарах шидтэй. Мөн биеийг дотроос нь цэвэрлэнэ. Хоолой өвдөж, уруул хагарч, үс хуурайших, арьс загатнах, толгой өвдөх болон нүд өвдөх тохиолдолд тус витаминыг ууж, асуудлаа шийдвэрлэх боломжтой.

В2 витаминаар баялаг хүнс: мөөг, мах, бяслаг, тараг, ногоо, өндөг, бүйлсэн самар

 

В3 нь биед хэрэгтэй холестеролыг нэмж, дархлааны системийг сайжруулдаг. Олон төрлийн өвчнөөс сэргийлж, хоол боловсруулах системийг дэмждэг энэ витамин дутагдсанаар арьс хуурайшиж, хоол шингэхгүй болж, дотор муухайрч, толгой өвдөж, гүйлгэж эхэлдэг байна.

В3 витаминаар баялаг хүнс: туна, салмон загас, тахианы мах, гахайн мах, элэг, мөөг, наранцэцгийн үр

 

В5 нь арьсыг толигор, гялалзсан болгож, батгыг эмчлэх тустай.

В5 витаминаар баялаг хүнс: наранцэцгийн үр, мөөг, авокадо, өндөг, гахайн мах, тахианы мах

 

В6 витамин нь тархины үйл ажиллагааг сайжруулахад нөлөөлж, зүрхний шигдээс, мартах өвчнөөс сэргийлэх бөгөөд тухтай амрахад туслах болно.

B6 витаминаар баялаг хүнс: гадил, мах, шош, загас, овъёос, самар, үр, хатаасан жимс, жимсгэнэ

 

В7 нь эрүүл, толигор арьстай, намирсан үстэй болгоно.

B7 витаминаар баялаг хүнс: загас, амтат төмс, бүйлсэн самар, лууван, гадил, бор будаа, амтат чинжүү, өндөгний шар, сүү, бяслаг, тараг

 

В8 нь уур бухимдлыг үгүй хийж, таныг тайвшруулах шидтэй. Зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

B8 витаминаар баялаг хүнс: үхрийн мах, будаа, исгэлэн жимс, элэг, самар, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн

 

В9 нь зүрхний шигдээс, цусны даралт ихсэх, ой санамжаа алдах, хорт хавдартай болох өвчнүүдээс хамгаална. Ялангуяа жирэмсэн эхчүүдэд тустай.

B9 витаминаар баялаг хүнс: жүржийн шүүс, гүзээлзгэнэ, шош, өндөг, бууцай, броккли

 

В12 нь хүн бүрд хэрэгтэй витамин. Бодисын солилцоо хэвийн явагдахад туслахаас гадна, уургийн нийлэгжилтэнд чухал ач холбогдол үзүүлдэг.

B12 витаминаар баялаг хүнс: бяслаг, өндөг, загас, мах, сүү, тараг

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top