Хүндийн өргөлтийн УАШТ Хэнтий аймагт болно

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 23

Монголын хүндийн өргөлтийн холбооны Ерөнхийлөгч асан Самбуугийн Хүнийхүүгийн нэрэмжит 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний тов гарчээ.

Тэмцээн 2023 оны нэгдүгээр 7-8 нд Хэнтий аймгийн Батширээт суманд зохион байгуулагдана. 

Жингийн ангилал
 

  • Эрэгтэй: 55 кг, 61 кг, 67 кг, 73 кг, 81 кг, 89 кг, 96 кг, 102 кг, 109 кг, +109 кг,

 

  • Эмэгтэй: 45 кг, 49 кг, 55 кг, 59 кг, 64 кг, 71 кг, 76 кг, 81 кг, 87 кг, +87кг гэсэн жингийн ангиллаар явагдана. 


Тэмцээний сүүлийн мэдүүлгийг 2023 оны нэгдүгээр сарын 3-ныг хүртэл mongolia.weightlifting@gmail.com хаягаар хүлээж авах юм байна. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top