Тэрэлжид 195.8 га газар чөлөөллөө

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 20

Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газарт зохих зөвшөөрөлгүй хашаа барьсан, нийтийн эзэмшлийн зам, талбай, орц гарц хаасан, мал амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнд саад учруулсан хашаа хайс зэргийг албадан буулгалаа.

Энэ ажлын хүрээнд Хамгаалалтын захиргааны албан хаагчид болон Налайх дүүргийн ЗДТГ-ын холбогдох алба хэлтсийн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, 38 нэгж талбай буюу 195.8 га газрыг чөлөөлөөд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top