Д.Тогтохсүрэн: Таван хуулийг яаралтай горимоор хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаад, бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар бүлгийн хуралд мэдээлэл хийсэн. Жагсаалд оролцож буй иргэдийн шаардлага, Засгийн газраас сүүлийн 5 хоногт авсан арга хэмжээ, хууль эрх зүйн чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцлээ.

Ерөнхий сайдын зүгээс жагсагчидтай уулзах, санал сонсох, үг хэлэх нөхцөлийг бүрдүүлэх, аль болох хэлэлцээрт орох, асуудлыг хурдан шийдэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Жагсагчдын зүгээс тавьж буй нэг л том шаардлага бий. Энэ нь хариуцлага тооц гэж байгаа тул хууль эрх зүйн хүрээнд ямар асуудлыг авч үзэх вэ гэдгийг ярилцсан.

Хоёрдугаарт, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар мэдээлэл сонслоо. Ялын бодлого чангатгах хэрэгтэй байна. Иймд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан авлига албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж болдог байдлыг өөрчлөх. Цаашлаад үндэслэлгүй хөрөнгөжих асуудалд ч хариуцлага тооцох ёстой гэж ярилаа. Энэ хоёр хуулийн төслийг лхагва гарагийн Засгийн газрын хурлаар оруулаад, энэ долоо хоногийн УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэхээр боллоо.

Гуравдугаарт,  байгалийн баялаг, төрийн өмчийн менежмент сайжруулах асуудал байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчит компаниудын тухай хууль, Уул уурхайн  бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг энэ долоо хоногт яаралтай горимоор хэлэлцээд, ирэх долоо хоногт батлах шаардлагатай гэж үзсэн. Энэ долоо хоногт таван хуулийг яаралтай горимоор хэлэлцэнэ. 

Дөрөвдүгээрт, ҮАБЗ-өөр зөвлөмж гаргаад гэрээ хийдэг байдал 10 гаруй жил үргэлжилсэн. Цаашид эрх зүйн орчинг судлах шаардлагатай байна. Гэрээ хэлэлцээрийг УИХ, Засгийн газраар хэлэлцэн шийддэг чиглэлрүү орохгүй бол болохгүй нь.  

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шудрага иргэн(75.223.129.220) 2022 оны 12 сарын 12

Авилгал албан тушаалын Хөөн хэлэлцэх хугацааг хугацаагүй болгох.буцаан хэлэлцэх хуулийг нэн даруй өнөөдөр хэлэлу!!!!!!!

0  |  0
Ард(192.82.69.244) 2022 оны 12 сарын 12

Өөрсдийнх нь хийсэн БААС, одоо өөрсдөө халтирч цэвэрлэх нь...

0  |  0
Н(66.181.160.39) 2022 оны 12 сарын 12

Хөөн хэлэлцэх хугацааг сунгах хэргттэй эсвэл хугацаагүй болго

0  |  0
Top