"Бөртэ чоно" наадам Чингис хааны музейд болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Монголын үндэсний олимпийн хорооны "Бөртэ чоно" тэргүүн дээд шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Чингис хааны музейд болохоор товлогджээ.

Тэртээх 2002 оноос эхэлсэн энэхүү эрхэм хүндтэй шагналыг анх чөлөөтийн гавьяат "Оска" буюу О.Пүрэвбаатар хүртсэн түүхтэй бол энэ жил олон түмний тэсэн ядан хүсэн хүлээдэг "Бөртэ чоно"наадмын 20 жилийн ой тохиож байна. 

"Бөртэ чоно" наадмын шилдгүүд
 

2002 он: О.Пүрэвбаатар (Чөлөөт бөх)

2003 он: О.Гүндэгмаа (Буудлага )

2004 он: Х.Цагаанбаатар (Жүдо)

2005 он: Б.Наранбаатар (Чөлөөт бөх ) & Х.Эрдэнэт~ Од (Жүдо )

2006 он: X.Цагаанбаатар (Жүдо)

2007 он: Э.Бадар~Ууган (Бокс)

2008 он: Н.Түвшинбаяр (Жүдо) & Э.Бадар-Ууган(Бокс)

2009 он: Х.Цагаанбаатар (Жүдо)

2010 он: С.Батцэцэг (Чөлөөт бөх )

2011 он: П.Сэрдамба (Бокс)

2012 он: Н.Түвшинбаяр (Жүдо)

2013 он: М.Уранцэцэг (Жүдо)

2014 он: Г.Болдбаатар (Жүдо) & С.Цэрэнчимэд (Чөлөөт бөх )

2015 он: С.Батцэцэг (Чөлөөт бөх) & Э.Бэхбаяр (Чөлөөт бөх)

2016 он: Д.Сумъяа (Жүдо) & Д.Отгондалай (Бокс)

2017 он: Д.Сумъяа (Жүдо)

2018 он: М.Нандинцэцэг (Бокс)

2019 он: Э.Цэндбаатар (Бокс)

2021 он: М.Уранцэцэг (Жүдо)

2022 он: ?

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top