Волейболын дээд лигийн финалын тоглолтууд өнөөдөр эхэлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

Монголын волейболын үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтууд өнөөдрөөс /2022.12.05/ эхэлж байна. 

Финалд эрэгтэйгээс Минжит булган - Өмнөговь шанх транс багууд хүрэл медалийн төлөө, Хасу мегастарс - Баянхонгор корунд гео багууд Алтан медалийн төлөө өрсөлдөх юм.

Харин эмэгтэйгээс Тэнүүн огоо - Энугарэ террамед багууд хүрэл медалийн төлөө, Хөвсгөл эрчим - Улаанбаатар багууд Аваргын төлөө өрсөлдөнө. 

Багууд хоорондоо таван удаагийн тоглолт хийхээс түрүүлж гурав хожсон нь ялж, медаль хүртэнэ. 

ӨНӨӨДРИЙН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:

13:00 цагаас Тэнүүн огоо - Энугарэ Террамед (эмэгтэй)

15:00 цагаас Хөвсгөл эрчим - Улаанбаатар (эмэгтэй)

17:00 цагаас Минжит булган - Өмнөговь шанх транс (эрэгтэй)

19:00 цагаас Баянхонгор корунд гео - Хасу мегастарс (эрэгтэй)

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top