ТӨВ: Цасанд боогдсон 19 иргэнийг авран хамгааллаа

О.Шинэтуяа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 29

Нийслэлийн Онцгой байдлын алба хаагчид Төв аймгийн Сэргэлэн, Баян сумдын нутагт цасанд боогдсон иргэн, техник хэрэгслийг авран хамгаалах ажиллагааг амжилттай хийжээ.


Дуудлага № 1

Төв аймгийн Сэргэлэн сумын 5-р баг Баян заадас гэдэг газар Богд хаан төмөр замын төслийн 7781-р ангийн ажилчдын кемпээс баруун хойд зүгт 10км зайд автомашин төөрч цасанд суусан гэх дуудлагаар 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагт Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 алба хаагчийн бүрэлдэхүүн гарч ажиллан цасанд суусан автомашиныг татан гаргаж 5 иргэний амь насыг осгох аюулаас авран хамгааллаа.
 
Дуудлага №2
 
Төв аймаг Сэргэлэн сум Өвөржанчивлан Адуун чулуут явах замд автомашин цасанд суусан гэх дуудлагаар 28-ны өдрийн 20 цаг 55 минутанд гарч ажиллан төөрч цасанд суусан 2 автомашиныг татан гаргаж 3 иргэний амь насыг осгох аюулаас авран хамгааллаа.
 
Дуудлага №3
 
Улаанбаатар хотоос Төв аймгийн Сэргэлэн сумын 5-р баг Баянгын заадас Богд хаан төмөр замын төслийн 7781-р ангийн ажилчдын кемп явах зам суудлын автомашин цасанд сууж төөрсөн гэх дуудлагаөр 21 цаг 22 минутанд гарч ажиллан цасанд суусан автомашиныг татан гаргаж 4 иргэний амь насыг осгох аюулаас авран хамгааллаа.
 
Дуудлага №4
 
Төв аймаг Баян сумын Цавчир багийн 3-н гүүрний баруун хойшоо 5км зайд суудлын автомашин цасанд сууж бензингүй болсон гэх дуудлагаар 29-ний өдрийн 00 цаг 41 минутанд 8 алба хаагч гарч ажиллан цасанд суусан автомашиныг татан гаргаж 7 иргэний амь насыг осгох аюулаас авран хамгааллаа.
 
Онцгой байдлын хэлтсийн 30 алба хаагч, давхардсан тоогоор 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллан 19 иргэний амь насыг осгох аюулаас авран хамгаалж ажилласан байна.
 
Иргэдийг цасан шурганаар зорчихгүй, цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг мөрдөж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top