ФОТО: Эх орныхоо эсрэг тоглосон Брил Эмбологийн хүндлэл

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 25

“Катар-2022” ДАШТ-ий нэгдүгээр тойргийн сүүлийн тоглолтууд өчигдөр болсон. G хэсэгт Швейцарын шигшээ баг Камеруны шигшээ багтай тоглож, Брил Эмболо гоол оруулснаар Швейцар хэсгийн эхний тоглолтоо ялалтаар эхлүүлсэн билээ.

Швейцарын шигшээ багийн довтлогч Брил Эмболо Камеруны хаалганд гоол оруулсныхаа дараа гараа өргөн, гоолын баяр тэмдэглэхгүй гэдгээ илэрхийлсэн юм. Камерунд төрж өссөн Брил Эмболо иргэншлээ сольсон ч эх орондоо хүндлэл үзүүлж буй нь энэ билээ.

Түүний энэ үйлдэл хөлбөмбөгийн спортын нэгэн сайхан мөчийг харуулж, олны талархлыг хүлээсэн юм.

Брил-Доналд Эмболо нь 1997 оны хоёрдугаар сарын 14-нд Камеруны нийслэл Яунде хотод мэндэлсэн. “Монако” клубийн болон Швейцарын шигшээ багийн довтлогч.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top