ОХУ хэлэлцээрийн замаар ЗОРИЛГОДОО ХҮРЭХ хүсэлтэй байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 22

Украины засгийг солих нь цэргийн тусгай ажиллагааны зорилго биш гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлжээ.

Тэрбээр “ОХУ Киевтэй хэлэлцээрийн замаар Украин дахь тусгай ажиллагааныхаа зорилгод хүрэхийг хүсэж байгаа. Украины засгийг солих нь тусгай ажиллагааны зорилгуудын нэг биш гэдгийг Ерөнхийлөгч Путин өмнө нь хэлсэн” гэж хэвлэлийн хурлынхаа үеэр ярьжээ.

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагааны зорилго бол “цэрэггүйжүүлэх, үндсэрхэг үзэлтнүүдээс салгах” хэвээр байгаа гэдгийг Дмитрий Песков хэлсэн байна.

Тэгвэл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Москва Киевтэй эвлэрэх, Украины эрх баригчидтай хэлэлцээр хийхийг хүсэхгүй байна” гэж мэдэгдсэн. Дмитрий Песков үүнийг үгүйсгэж “Украин дахь цэргийн ажиллагааг хоёр замаар дуусгаж болохоор байна. Цэргийн ажиллагаа зорилгодоо хүрч дуусах эсвэл энхийн хэлэлцээрийн дагуу зорилгодоо хүрвэл дуусгаж болно” гэжээ.

Киев хэлэлцээгээ сэргээхийг хүсэхгүй байгааг Путины хэвлэлийн төлөөлөгч давтан хэлсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.21.107.84) 2022 оны 11 сарын 25

Украин амьсгал хураах гээд бнш дээ

1  |  0
Заагч(202.9.46.131) 2022 оны 11 сарын 25

Украйнд тэсэх боломж бараг байхгvй

2  |  1
зочин(66.181.161.3) 2022 оны 11 сарын 25

Aлдах юмгүй болсон укрианчууд одоо путинтэй хэлэлцээ хийж оросуудыг амсхийлгэж огт бодохгүй. 9 сар тэсч чадсан улс дахин ч 9 сар үргэлжлүүлэн үзэлцэх хэрэгтэй.

1  |  2
Top