Ц.Туваан: АН-ын бүлэг газрын тухай багц хуулийн төсөл дээр ажиллана

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 21

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Туваан "Газрын тухай багц хуультай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Энэ хууль нь Үндсэн хуулийн дараа орох, Монгол Улсын хөгжил цэцэглэлт ямар байх, иргэд ААН-ийн амжиргаа, орлого ямар байхтай холбоотой маш том хууль. Энэ хууль одоо байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байна. АН-ын бүлэг газрын тухай багц хуулинд ажиллаж, олон нийтийн хэлэлцүүлэг хийх шийдлийг ярилцаж байна. Энэ долоо хоногт энэ алхмыг хийнэ. Энэ том хууль орж ирэхэд эрх ашиг нь хөндөгдөж байгаа, ялангуяа малчдын бэлчээрийн асуудлыг тодорхой шийдэлтэйгээр оруулж ирээгүй байна" хэмээлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2022 оны 11 сарын 21

kkkk

0  |  0
Top