Зам, талбайн цас цэвэрлэж, халтиргаанаас сэргийлэх арга хэмжээ авч байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 18

Өнөөдөр төвийн бүс, тэр дундаа Улаанбаатар хотод 12:00 цагийн үеэс цас орж, халтиргаа гулгаа ихсэх нөхцөл үүссэн. Үүнтэй холбогдуулан холбогдох газрууд нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх, мөн зам дээр давс, бодис цацах зэргээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж буй. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын мэдээлснээр, 300 гаруй ажилтан, алба хаагч уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд нэмж орсон цасыг үлээгч төхөөрөмжөөр үлээлгэн цэвэрлэж байна. 

Өнөөдөр 16:30 цагийн байдлаар тусгай зориулалтын 14 машинаар 186.9 км замд 69 тонн бодис, 29 тонн давс цацаад байна. Цас 2022 оны арваннэгдүгээр сарын 19-ний 02:00 цаг хүртэл орох мэдээлэл байгаа бөгөөд зам, талбайн цас цэвэрлэх, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top