Залуу судлаачдын ОЮУНЫ ОЛИМП эхэллээ

2022 оны 11 сарын 12

Залуу судлаачдын оюуны олимп болох "Хүрэл тогоот-2022" эрдэм шинжилгээний бага хурлын Анагаахын салбар хуралдаан эхэллээ.

Эрдэм шинжилгээний хурлыг Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо,  Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх Ухаан Технологийн Газар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль хамтран зохион байгуулж байна.

“Хүрэлтогоот-2022” эрдэм шинжилгээний бага хурлын Анагаахын салбар хуралдаанд анхан шатны шүүгчдийн зөвлөгөөнөөс шалгарсан 12 илтгэлийг хэлэлцүүлнэ. Улмаар 2 шилдэг залуу судлаачийг БСШУС-ын сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн грантаар шагнах юм.

Судлаачид докторын зэрэг хамгаалаагүй байх, 35 нас хүрээгүй байх гэсэн үндсэн шалгууртай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top