"Төв азарганууд-Төв буганууд" клуб анх удаа "Холбооны цом"-д түрүүллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 07

2022 оны МХБХ-ны "Холбооны Цом"-ын тэмцээн цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд явагдалгүй энэ жил "Моби Дээд лиг, Нэгдүгээр лиг, Хоёрдугаар лиг болон Сонирхогчдын цомын нийт 34 баг орсон нь хамгийн олон клуб оролцсон тэмцээн боллоо.

Тус тэмцээний аваргын төлөө "СП Фалконс" болон "Төв Азарганууд-Төв Буганууд" клубүүдийн хооронд явагдаж тун сонирхолтой тоглолт үргэлжилж, 24 дэх минутад СП Фалконс клубээс М.Жансерик тооны харьцааг нээсэн ч 36 дахь минутад Япон тоглогч Фурукава Рюсей 1-1 болгон тэнцүүлж үндсэн цаг тус үр дүнгээр дууссан юм.

Ингээд нэмэлт цаг сунгаж, 30 минутад гоол оролгүй торгуулийн цохилтоор ялагчийг шийдвэрлэж 5-4 харьцаагаар "Төв Азарганууд-Төв Буганууд" клуб ялалт байгуулж МХБХ-ны Холбооны Цомыг анх удаагаа өргөлөө.

Тэмцээнд түрүүлсэн "Төв Азарганууд-Төв Буганууд" клубт МХБХ-ны ЕНБДарга Д.Тэрбаатар болон Зөвлөлийн гишүүн М.Болд нар шагналыг гардуулсан өгсөн юм.

МХБХ-ны Холбооны Цомын тэмцээнд оролцсон нийт клуб тамирчид багийн арын албаны хүмүүстээ баярласан талархсанаа илэрхийлье. Гадаа талбайн тэмцээнүүд ийнхүү завсарлаж ирэх оны 3-р сард үргэлжлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top