СХД: Аэробик гимнастикийн өсвөрийн шигшээ багийнхантай уулзлаа 

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

Сонгинохайрхан дүүргийн Аэробик гимнастикийн өсвөрийн шигшээ “Хурд” багийн тамирчдыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хүлээн авч уулзлаа.

“Хурд” баг нь Улсын аварга шалгаруулах тэмцээний 12 удаагийн аварга, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний 14 удаагийн аварга, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр удаагийн аварга, Сонгинохайрхан дүүргийн аварга шалгаруулах тэмцээний 22 удаагийн аварга баг юм.

 

 

Багийн гишүүд Казакстан улсын Алмата хотод болох олон улсын тэмцээнд оролцох болсон талаараа танилцуулан санхүүгийн дэмжлэг шаардлагатай байгаагаа уламжлав. Засаг дарга Н.Алтаншагай тамирчдын дээрх саналыг хүлээн авч тэмцээнд амжилт хүсэж, санхүүгийн дэмжлэг үзүүлэн бүхий л талаар дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. Ер нь ямар ч төрлийн спорт хүний зан төлөв, төлөвшил, хүмүүжилд эергээр нөлөөлдөг. Тийм учраас дүү нарыгаа спортоор хичээллэхийг уриалж, цаашид спортоо орхилгүй улам өөрсдийгөө хөгжүүлж явахыг захилаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top