Clean up төслийг санаачлагч Н.Булгантамир: Туул голоо цэвэрлэхээр 6000 орчим залуучууд цугларлаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 24

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Туул голын сав газрын захиргаа, Дэвшилтэт Социал демократ клубээс санаачлан хэрэгжүүлсэн “CLEAN UP-2” төслийн нээлтийн үйл ажиллагаа болох “БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ”-нд 6000 орчим залуучууд нэгдлээ. Цэвэрлэгээнд Ерөнхий боловсролын 26 сургуулийн ахлах ангийн сурагчид болон 10 их, дээд сургуулийн оюутнууд төсөлд нэгдсэн.

 

 

Энэ удаагийн цэвэрлэгээний хамгийн том онцлог нь хэн нэгний тарьсан хогийг цэвэрлэх гэхээс илүүтэйгээр хүмүүсийн тархинд дахь хогийг цэвэрлэхээр нэгдсэн гэдгээ илэрхийлж байсан.

Нийт 6000 залуучууд 12 байршилд хуваагдан явсан бөгөөд Туул голын сав дагуу Дунд гол, Бэлх гол, Улиастай гол, Зайсангийн гүүр, Маршлын гүүр, Баянзүрхийн гүрүүдээр цэвэрлэгээ хийсэн.

 

 

Цэвэрлэгээнд оролцсон бүх залуучууддаа баярлалаа. Эх орны өнцөг булан маш олон сэтгэлтэй залуучууд нэгдэн нийлж, зүтгэж чадвал нэг ч гэсэн гэгээлэг боломж, шийдлийг гаргаж чадна гэдэгт итгэж байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.48) 2022 оны 09 сарын 24

БАЯРЛАЛАААААА

0  |  0
Т. Батбаяр(202.9.40.217) 2022 оны 09 сарын 24

Мундаг залуустаа баярлалаа.. Бүгдэд нь баяр хүргэе.. Та нар бол Монголын минь ирээдүй шүү.. ах нь очиж чадсангүй ээ.. Харин байрныхаа гаднах хогыг цэвэрлэв

0  |  0
Sss(150.129.142.30) 2022 оны 09 сарын 24

Мундаг байсан шүү. ❤️❤️

0  |  0
Top