10 мянга гаруй оюутан, залуус нэгдэж, Tуул голоо цэвэрлэж байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 24

“Туул голоо цэвэрлэе” санаачилгад Монголын их дээд сургуулийн оюутан залуучуудын болон төрийн байгууллагын 10 мянга гаруй залуучууд оролцож, Туул голын сав дагуух хог хаягдлыг цэвэрлэхээр нэгдэж байна.

Амралтын өдрийн өглөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хөдөлсөн залуусын цуваа Туул гол дагуух нийт 11 байршилд анги, баг, хамт олноороо нэгдэж хог цэвэрлэх юм.

 

 

Тус арга хэмжээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож нийслэлийн 1,6 сая хүн амын ундны ус болсон Туул голоо цэвэрлэх санаачилгад нэгдэн амралтын өдрийн өглөө эртлэн ирсэн нийт оюутан, залуучууддаа талархал илэрхийллээ.

 

 

Туул гол нь Монгол улсын төв, хойд хэсгээр урсдаг төдийгүй нийт 819 км урттай бөгөөд ус цуглуулах талбай нь 49,840 км2 юм.

Хэнтий, Төв, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нутгаар урсан өнгөрдөг Туул голын сав газрын өндөршил нь 770-2800 метрийн хооронд байх ба хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2799.3 метрийн өндөрт өргөгдсөн Асралт Хайрхан уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 770 метрийн өндөр Орхон-Туулын бэлчир газар юм.

Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах санаачилгад нэгдсэн нийт залуучууддаа талархал илэрхийлье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top