Сайд Б.Бат-Эрдэнэ чөлөөт бөхийн ДАШТ-ий медальтнуудыг хүлээн авч уулзлаа

2022 оны 09 сарын 23

Серби улсын нийслэл Белград хотод 2022 оны есдүгээр сарын 8-18-нд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ амжилттай болж өнгөрлөө.

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор эрэгтэй, эмэгтэй багийн 20 тамирчин өрсөлдөж, 3 мөнгө , 2 хүрэл медаль буюу нийт 5 медальтай ирсэн билээ. Энэ амжилтаараа Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг 2022 оны Дэлхийн цомд өрсөлдөх эрхээ хангасан юм.
 

УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-эрдэнэ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан баг тамирчид, дасгалжуулагчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагналын батламж гардуулав.

Б.Бат-Эрдэнэ сайд нийт баг тамирчдад хандан “Парис-2024” зуны олимпын наадмаас алтан медаль авахыг хүслээ.

Эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 33 дахь удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч гавьят дасгалжуулагч Ц.Баярсайхан, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баяраа, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, ОУХМ Б.Батзориг, спортын мастер С.Мөнхдуулдах нарын удирдлага дор оролцсон юм. 

Монголын чөлөөт бөхийн тамирчдын амжилт:

• 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл мөнгө медаль

• 50 кг-ын жинд Д.Отгонжаргал мөнгө медаль

• 53 кг-ын жинд Б.Хулан мөнгө медаль

• 57 кг-ын жинд З.Занабазар хүрэл медаль

• 61 кг-ын жинд Н.Наранхүү хүрэл медаль

Монголын чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top