Мустафу Дагистанлыг бөхчүүдийн оршуулгын газарт нутаглууллаа

2022 оны 09 сарын 23

92 настайдаа нас нөгчсөн олимпын хошой, дэлхийн 3 удаагийн аварга Мустафы Дагистанлытай салах ёслол Туркийн Анкара хотод боллоо.

Дагестан гаралтай энэхүү алдарт бөх Самсун хотод төрсөн бөгөөд энэ хотоос хоёр удаа Туркийн парламентад сонгогдож байв. Сүүлийн жилүүдэд тэрээр Истанбул хотод амьдарч байсан юм.

Анкара хотын оршуулгын газарт алдарт бөх, дасгалжуулагч нарыг оршуулахад зориулсан тусгай газар байдаг.

Энэ газар нь Вакыф хэмээх бөхчүүдийн үйлдвэрчний эвлэлд харьялагддаг бөгөөд олон жилийн өмнө 1968 оны олимпын аварга Ахмед Айык үүсгэн байгуулжээ. Түүний хүсэлтээр хотын захиргаанаас газар олгосон юм.

Оршуулгын ёслолд Туркийн Залуучууд, спортын яамны сайд Мехмет Касапоглу, ҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Неше Гюндоган,  Бөхийн холбооны тэргүүн Шереф Эроглу, саяхан болсон ДАШТ-д түрүүлсэн Таха Акгуль, Риза Каялп нар оролцжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top