34-р сургууль болон “Шинэ яармаг” клуб шинэ талбайтай боллоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 22

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төсөл амжилттай хэрэгжиж 34-р сургуулийн талбайн нээлт өнөөдөр /2022.09.22/ боллоо.

 

 

Талбайн нээлтийн арга хэмжээнд АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБДарга Д.Тэрбаатар, Хан-Уул дүүргийн засаг даргын орлогч Б.Цэрэн, 34-р сургуулийн захирал Р.Өлзийхишиг, Хан-Уул дүүргийн ИХТөлөөлөгч О.Ганхуяг, "HBS" ХХК захирал А.Баясгалан болон 34-р сургуулийн төгсөгч, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн М.Амарбаясгалан тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирж оролцсон юм.

 

 

 

Мөн энэ үеэр Монголын Хөлбөмбөгийн төлөө зүтгэж буйг нь үнэлж МХБХ-ны Гавьяаны Одонгоор "Шинэ Яармаг" клубийн дасгалжуулагчид болох П.Болд болон Г.Мөнгөнсүх нар энгэрээ мялаалаа. Тус талбайг ашиглах гурвалсан гэрээг МХБХ, 34-р сургууль, Шинэ Яармаг клубүүдийн хооронд гэрээ байгуулсан юм.

 

 

Монголын Хөлбөмбөгийн Холбооны зүгээс шинэ талбайд зориулан хөлбөмбөгийн бэлтгэлийн хэрэгсэл, бөмбөг зэргийг Шинэ Яармаг клуб болон 34-р сургуулийн хамт олонд гардуулан өглөө. Ийнхүү Монголын хүүхэд залуучуудын биеийн тамирын сургалт, секц болоод чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нэгэн талбай нийслэл хотноо нээлтээ хийлээ. Монголын Хөлбөмбөгийн Холбоо энэ жишгээр тав дахь талбайгаа ашиглалтад оруулж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top