Зууны нээлт: II Рамзесийн үеийн булш Израилд олдов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19

 

Израилын археологичид эртний Египетийн фараон II Рамзесийн үеийн булш илрүүлжээ.

Зууны нээлт гэгдэж буй энэхүү бунхныг Палмахим байгалийн цогцолбор газарт газар шорооны ажил хийж байсан нэгэн илрүүлжээ. Бунхан дотор МЭӨ 1213 онд нас барсан эртний Египетийн фараон II Рамзесийн үед хамаарах янз бүрийн хэмжээ, хэлбэртэй шавар сав суулга, хүрэл эд өлгийн зүйлс олдсон байна. Зарим савыг нь улаанаар будсан бол заримд нь яс хийсэн байжээ. Эдгээр эд зүйлсийг талийгчийг нөгөө ертөнцөд хөтлөх эцсийн замд нь өргөл болгосон гэж үзэж байна. Ойролцоогоор 3300 мянган жилийн өмнөх олдвор хүний гар хүрэлгүй хэвээр хадгалагдан үлдсэн байна. Мөн булшны буланд шарил олдсон байна. Эл олдвор нь Хүрэл зэвсгийн сүүл үеийн оршуулгын зан үйлийн оньсыг тайлахад дөхөм болно гэж эрдэмтэд үзэж байна.

Top