Цэвэр агаарын төлөвлөгөө боловсруулах сургалт Эрдэнэт хотод үргэлжилж байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Агаарын чанарыг сайжруулах, мэдлэг үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл дэлхийн 7 оронд хэрэгжиж байна.

Уг төсөлд Монгол улс  хамрагдаж байгаа бөгөөд Эрдэнэт хотын цэвэр агаарын төлөвлөгөөний явцын мэдээлэл солилцох 2 өдрийн сургалт зөвлөгөөн болж байна.

Тус зөвлөгөөнд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны төлөөлөл дараах мэдээллийг илтгэл байдлаар танилцуулан оролцож байна.

БОАЖЯ, ОББҮХорооны санхүүжилт, хөрөнгө оруулалтаар 2022 онд Орхон аймагт:

  • Агаарын бохирдол ихтэй гэр хорооллын бүсэд Агаарын чанарын суурин харуулын станц суурилуулж, хяналт тавих;
  •  1100 айл өрхөд угаарын хийн мэдрэгч болон мэдээлэл дамжуулагч төхөөрөмж суурилуулах;
  •  Агаарын бохирдол үүсгэгч томоохон 2 эх үүсвэрийн янданд утааны шүүлтүүр суурилуулах;
  • 1000 айл өрхийн нүхэн жорлонг эко ариун цэврийн байгууламжаар шинэчлэх;

 Ногоон зээлийг Хаан, Хас, Төрийн банктай хамтран орчны бохирдлыг бууруулах, ногоон хэрэглээг дэмжих зорилготой хэрэгжүүлж, ААНБ-д 7%, иргэдэд 12-13% хүүний хөнгөлөлт үзүүлэх зөрүүг санхүүжүүлэх,

  • Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур
  • Гэрийн сайжруулсан зуух
  • Гэр хорооллын нүхэн жорлон
  • Бага оврын цэвэрлэх байгууламж
  • Дулаалгын материал
  • Хүлэмж
  • Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр
  • Хувийн орон сууцыг инженерийн шугам сүлжээнд холбох
  • Хийн халаалт зэрэг бүтээгдэхүүний танилцуулга, явцын мэдээллийг хүргэн оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top