АХБХ-ны Азийн цомын урьдчилсан шатны тоглолтууд өнөөдөр эхэлнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

АХБХ-ны 2023 онд Узбекистан улсад явагдах 20 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны "E" хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо есдүгээр сарын 14-нөөс 18-ны хооронд МХБХ-ны талбайд зохион байгуулагдах билээ. Тус хэсгийн Монгол, БНСУ, Малайз, Шри Ланка улсуудын шигшээ багуудын тоглолтуудын өмнөх уулзалт өнөөдөр "Holiday Inn" зочид буудлын хурлын өрөөнд амжилттай явагдлаа.

Зөвлөгөөнд АХБХ-ны тоглолт зохион байгуулагч, хянагч шүүгч, эмч нар болон МХБХ-ны тэмцээн зохион байгуулагч, хамгаалалтын албаныхан оролцох тэмцээнд оролцож буй нийт багуудад хэрхэн тоглолтуудыг зохион байгуулах талаар мэдээлэл хүргэлээ.

Мөн тус уулзалтын дараа "E" хэсгийн шигшээ багуудын ахлах дасгалжуулагчид хэвлэлийн хуралд оролцсон юм.Ийнхүү тус зөвлөгөөн амжилттай явагдсанаар маргаашаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тоглолтууд эхэлнэ.

Тоглолтуудын хуваарь:

09-р сарын 14-нд

  • БНСУ - ШРИ ЛАНКА 12:30
  • МАЛАЙЗ - МОНГОЛ 17:00

09-р сарын 16-нд

  • МОНГОЛ - БНСУ 12:30
  • ШРИ ЛАНКА - МАЛАЙЗ

09-р сарын 18-нд

  • БНСУ - МАЛАЙЗ 12:30
  • ШРИ ЛАНКА - МОНГОЛ 17:00

Тасалбар: 7,000 төгрөг MonPay  Шууд дамжуулалт: SPS Television #AFCU20 #AFCU20Qualifiers

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top