Туркийн ШУА-ийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 08 сарын 09

ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл /2022.08.03/ Туркийн Шинжлэх Ухааны Академийн (TÜBA) ерөнхийлөгч, доктор, профессор Музафер Секер /Muzaffer Şeker/ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын шинжлэх ухааны Академи болон Туркийн Шинжлэх ухааны Академийн үйл ажиллагаа, үндсэн чиглэл болон одоо хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 

Туркийн Шинжлэх Ухааны Академи нь 1994 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд хуульд заасны дагуу Шинжлэх ухаан, үйлдвэр, технологийн яаманд харьяалагддаг шинжлэх ухаан, засаг захиргаа, санхүүгийн бие даасан хуулийн этгээд юм.

Туркийн Шинжлэх ухааны Академи нь нийгэмд шинжлэх ухааны хандлага, сэтгэлгээг түгээн дэлгэрүүлэх, шинжлэх ухааны бодлогод чиглэл өгөх, шинжлэх ухаанд суурилсан судалгаа хийх, эрдэмтэд болон тэдний ололт амжилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлж, урамшуулах болон дэлхийн шинжлэх ухааны нийгэмлэгийн идэвхтэй түнш байх зэрэг зорилготойгоор ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top