Д.Ганбат явж, Н.Алтанхуяг, С.Ганбаатар хоёр АН-ын бүлэгтээ эргэн иржээ  

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 07 сарын 05

Өнөөгийн парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа УИХ дахь АН-ын бүлэг албан ёсоор даргагүй боллоо. Учир нь, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас нь чөлөөлжээ.

Өөрөөр хэлбэл, түүнийг чөлөөлөх эсэхийг өчигдрийн /2022.07.04/ УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Харин хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлгийн дараагийн дарга хэн байх асуудлыг хэлэлцсэн ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. 

Тэгвэл АН-ын бүлгээс хөөгдөөд байсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар бүлэгтээ эргэн ирсэн байна. Тэдний гишүүнчлэлийг сэргээсэн талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал өнөөдөр /2022.07.05/ мэдээллийнхээ үеэр мэдэгдлээ.

Тэрбээр "АН-ын бүлгээс гараад байсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг , С.Ганбаатар нарын гишүүнчлэлийг сэргээсэн, тэд бүлэгтээ эргэн ирсэн" гэж ярилаа. 

Харин УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "УИХ дахь АН-ын бүлгийн мэдээллийг хийх үүргийн надад оногдууллаа. УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдсан. УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар бүлгийн удирдлагын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн. АН-ын 11 гишүүнээс есөн хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, Д.Ганбатыг чөлөөлсөн. Д.Ганбат УИХ-ын даргад АН-ын бүлгээс гарсан тухайгаа хүргүүлсэн. Энэ хүрээнд чөлөөлсөн. Хуралд Д.Ганбат гишүүн оролцож, байр сууриа илэрхийлсэн. Энэ хурлаар бүлгийн дараагийн даргын сонгох асуудал хэлэлцэн шийдвэрлэх асуудал яригдсан. Гэвч дараагийн бүлгийн даргыг сонгох асуудлыг хойшлуулсан" гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. 

Ямартай ч УИХ дахь АН-ын бүлгийн даргын суудлаасаа буухгүй, "гүрийж" байсан Д.Ганбат гишүүн албан тушаалаасаа бууж, бүр бүлгээсээ гарч байгаагаа мэдэгдсэн. Түүнийг явуулахын тулд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, парламентаар хэлэлцүүлж батлуулсан байдаг. Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат явсан ч АН-ын бүлэгт Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар эргэн ирж байна. 

Одоо УИХ дахь АН-ын бүлгийн дараагийн дарга хэн байх нь асуулт хэвээр үлдэж байна. Дараагийн даргыг ирэх 2023 оны намрын чуулганаар хэлэлцэж, албан ёсны даргатай болно гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хэллээ. 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.100) 2022 оны 07 сарын 07

АН аргаа баржийндаа.лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг үлгэр яг болж бна даа

0  |  0
Зочин(203.91.115.55) 2022 оны 07 сарын 07

Эрхэм хүндэт Соёлзд \nСүхбаатарын тэр нөхөр ямар ч байж болно. Гэхдээ хүн доошоо хиймээр байгаа бол тэр нөхдөөрөө ядаж сөөм илүү байж хүн доош хийдэг шүү. Чадахгүй бол амаа хамхиж явж сур

0  |  0
Соёлз(103.26.193.115) 2022 оны 07 сарын 07

Сүхбаатарын мунаг, согтуу толгойт тэгээд бүлгийн дарга болох юм уу. Бүүр Дампуурч дуусах нь

1  |  1
Эдо(64.119.27.66) 2022 оны 07 сарын 07

АН жинхэнээсээ АНУС нам болжээ

1  |  0
би(66.181.161.99) 2022 оны 07 сарын 07

дүнхүү битон зайлж буян боллоо

1  |  0
Zochin(66.181.160.123) 2022 оны 07 сарын 07

Ene ynhnuud tiim l yum hiij chadhaas uur yadiin ganbaatar bol zugeer l orig popiin haan heena mungu bna tend l yvj baidag huurshdee

1  |  0
Энхтайван(66.181.186.123) 2022 оны 07 сарын 07

Бидон дүүрэн баасыг зайлуулах болсон байлгүй

2  |  0
Торсог(178.91.240.100) 2022 оны 07 сарын 07

Хуушуур нүүрт битон яваа биз. Босоо Ганбаа иржээ. Болж хө.

2  |  0
(103.26.195.212) 2022 оны 07 сарын 07

Урьдийн цагт урвагчид гишгэх газар үгүй л гэдэг байсан. Энэ Ганбаатар гэгч хичнээн нам дамжиж явдаг, өөрийн гэсэн үзэл бодолгүй, туйлбаргүй, шуналын тулам юм даа

3  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 07 сарын 07

zailtsgaa

2  |  0
Үнэн(66.181.160.25) 2022 оны 07 сарын 06

2022 оны намрын чуулган байлгүй дээ?!

0  |  0
Buleggui bolson bizd(192.82.83.218) 2022 оны 07 сарын 07

Buleggui bolchood erguueed bh yma

1  |  0
BAT(197.211.53.24) 2022 оны 07 сарын 07

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

1  |  0
Ан гишүүн(202.126.89.240) 2022 оны 07 сарын 08

Зөв Алтанхуяг дарга ялалт авчирдаг Ганбаатар эх оронч одоо л АН зөв замруугаа орж эхэллээ Одоо БАТТУЛГА даргаа яаралтай бүртгүүлэхийн төлөө БҮЛЭГ ХЖИЛЛА

3  |  4
код(103.212.118.162) 2022 оны 07 сарын 08

хууль зөрчисөн үйлдэл болжээ.АН-ын бүлэг гэж байхгүй болсон. ганбат АН-г самрах биш аварсан гэсэн өнцөгөөс харах хэрэгтэй.

2  |  1
AN(202.126.89.252) 2022 оны 07 сарын 07

2 banzal k k k

1  |  0
сонгогч(202.9.47.19) 2022 оны 07 сарын 07

ЛАМ ОЛДОХГҮЙ БОЛ БУЦАХДАА ЗАЛНА ГЭЖ ЭНДЭЭ.....................ЭМГЭНЭЛТ ХОШИН ЖҮЖИГ.........АРГАА Ч БАРЖ БНА ДАА АН...

4  |  0
нэр(192.82.66.229) 2022 оны 07 сарын 05

болж байна шүү дээ

1  |  1
Зочин(202.179.21.246) 2022 оны 07 сарын 08

Ганбат бол АНыг санаатайгаар батүүл эрдэнэ нартай нийлж самарсан хулгайч

4  |  1
Top