Д.Гантулга: Иргэдийн санал гээгдэхгүй, ТӨРИЙН БОДЛОГОД ОРОЛЦДОГ болмоор байна

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 07 сарын 04

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар НИТХ-ын төлөөлөгч, ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулгаас байр суурийг нь сонслоо.

Тэрбээр "Эхлээд яагаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой юм гэдгийг тайлбарлах нь зөв байх. Тэгэхгүй бол иргэд мэдээлэлгүй байна. Ер нь, 1992 оны Үндсэн хууль тухайн үед маш сайн хууль болсон. Учир нь, түүний үр дүнд монголчууд бид өнөөдөр тусгаар тогтносон, бүрэн эрхт байдал ч гэсэн нэлээн сайн баталгаажсан байна шүү дээ. Харин иргэдийн амьжиргаа дээшилж өгөхгүй байна. Цаад талдаа эдийн засаг томрохгүй байна. Баян, ядуугийн ялгаа бүр ихсээд байна.

Үндсэндээ ардчилсан нийгэмд хамгийн их дуу хоолойгоо өргөх боломж, өргөдөг зүйл бол сонгууль. Сонгуулиар дамжуулж өөрийнхөө төлөөллийг төрийн үйл хэрэгт оролцуулдаг. Гэтэл 60 хувийнх нь дуу хоолой алга болчихдог. Яагаад гэхээр төлөөлөл нь байхгүй. Үлдсэн 40 хувийнх нь сонгосон хүмүүс нь парламентынхаа олонх болоод явж байна. Энэ мэт асуудлыг хөөгөөд үзэх юм бол хамгийн гол үндсэн шалтгаан бол иргэдийн амьжиргаа дээшлэхгүй байгаа юм.

Иргэд хүлээн зөвшөөрч байна, шинэчлэлт хүсэж байна. Гэхдээ ямар, ямар өөрчлөлт хэрэгтэйг мэдэхгүй байгаа нь үнэн. Энэ үед л улс төрийн намууд үнэхээр иргэдийг төлөөлдөг, дуу хоолой болдог л юм бол иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд ямар алхам хийх ёстой гэдэг бодлогоо гаргаж ирэх үүрэгтэй. Ингэж чадахгүй бол улс төрийн нам байгаад хэрэггүй. Үүнээс л улбаалж Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд идэвхтэй оролцлоо. Одоо ч гэсэн оролцоод л явж байна. Иргэд нь санал өгөхөөр тэр санал нь гээгдэхгүй, төрийн бодлогод оролцдог боломжтой болмоор байна" гэж ярилаа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэд(124.158.68.158) 2022 оны 07 сарын 04

Гантулга зөв ярьжээ санал нэг Гэхдээ пропорцианалд одоогоор шилжих боломжгүй.Жижиг гэгддэг намаас нэгч хүн УИХ-д орж чадахгүй болно.Одоо бол гайгүй танигдсан ганц нэгэн хүн орж ирээд байна.Жижиг намуудыг хэнч зурахгүй тэгээд хоосон ”чанар” ноёлох болно.Харин Монгол ганц тойрог гэвэл элдэв махинаци хийж чадахгүй үнэхээр ойлгомжтой хөтөлбөртэй хүн гарна.Казах хүн гарахад хүндрэл гарна.Хөтөлбөрөө ном хэлбэртэй хэвлүүлээд Сонгуулийн хороогоор тараалгана.Ийш тийшээ баахан давхилдахыг зогсооно.

0  |  0
Top