ФОТО I "Улаанбаатарын Их Дуулга" үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24

Энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотын "Мөсөн ордон"-д жүдо бөхийн Их Дуулга тэмцээн зохион байгуулагдаж байна.

2024 оны Парисын олимпын наадмын чансааны оноог Улаанбаатарын Их Дуулга тэмцээнээс өгч эхлэх юм. Өөрөөр хэлбэл, олимпын цикл Монголд эхэлж байна. Жүдочид чансааны оноо цуглуулж, жин тус бүрийн эхний 22 бөх олимпын эрхээ авах юм. 

Их Дуулга ангилалд түрүүлсэн тамирчин чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медальтан 700, хүрэл медальтан 500, тавдугаар байр 360, долоодугаар байр 260, шөвгийн 16-д шалгарвал 160 оноо авна. Мөн шагналын сан 154 мянган евро бөгөөд түрүүлсэн жүдоч 4000, мөнгөн медальтан 3000, хүрэл медальтан 1500 еврогийн шагнал гардана.
 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top