Цэцэрлэгийн багачууд гимнастикаар өрсөлдөж байна

2022 оны 04 сарын 27

Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хороонд өнөөдөр /2022.04.27/ тус дүүргийн цэцэрлэгүүдийн дунд жил бүр зохион байгууллагддаг уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн болж байна.

Тэмцээнд тус дүүргийн 20 орчим цэцэрлэг баг тус бүр 30 хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм. Түүнчлэн энэ жилийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож байгаа хамт олон ч байна. Тухайлбал, 2021 оны хичээлийн жилээс үйл ажиллагаа нь эхэлсэн 280 дугаар цэцэрлэгийн багачууд эхний тэмцээндээ оролцож буй юм.

Цэцэрлэгийн хүүхдүүдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, хөдөлгөөний эвсэл суулгах, СӨБ орчин дахь бие бялдрын сургалт хүмүүжлийг сайжруулах зорилготой Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 1970 оноос хойш нийслэлийн хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Улаанбаатар хотын аварга шалгаруулах цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 2 үе шаттай зохион байгуулагддаг бөгөөд эхний шат нь дүүргийн аварга шалгаруулах тэмцээн байдаг.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top