Бээжин өвлийн паралимпын наадмын хаалтын ёслол өчигдөр буюу энэ сарын 13-нд болж өнгөрлөө.

Наадамд 46 улсын 564 тамирчин оролцсон.

“Цэвэр мөс, цасан дээрх баярт уулзалт” уриатай тус наадамд тамирчид спортын 6 төрөлд 78 багц медалийн төлөө өрсөлдлөө.

Медалийн тоогоор Хятадын шигшээ түрүүлж, Украин, Канадын баг удааллаа.















Сэтгэгдэл ( 0 )