
.png)
Жүдо бөхийн холимог багийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Манайхан эхний шатанд БНСУ-ын багтай таарч барилдлаа.
Жүдо бөхийн багийн тэмцээн эрэгтэйчүүдийн 73, -90, +90, эмэгтэйчүүдийн 57, -70, +70 гэсэн зургаан жинд болно. Хэрэв багууд 3:3-аар тэнцвэл сугалаагаар нэг жинг тодруулж, халз барилдаанаар ялагчийг шийдэх юм.
Ө.Дүүрэнбаяр +90 kg KIM, Minjong
Эхлээд хүнд жингийнхэн гарч ирлээ. Үнэлгээ авалгүй байсаар барилдаан дуусахад 15 секунд дутуу байхад Ким иппон яллаа. 0:1 солонгосчууд тэргүүлж эхэллээ.

Д.Сумъяа -57 kg KIM, Jisu
Илүүрхэж байсан ч оноо авалгүй, нэмэлт цагт Д.Сумъяа вазаригааар яллаа. 1:1 тэнцлээ.


Ц.Цогтбаатар -73 kg AN, Changrim
Токио олимпын хүрэл медальт хоёр туллаа. Үнэлгээ авалгүй нэмэлт цагт орлоо. Хоёр бөх тус бүр 2 торгуультай байхад Аныг шүүгч торгож, манай баг 2:1 тэргүүлж эхэллээ.


Б.Ганхайч -70 kg KIM, Seongyeon
Нэмэлт цагт шилжсэн хүнд барилдаан боллоо. Барилдаан 10 гаруй минут үргэлжилсний эцэст Б.Ганхайч вазари авч, тун чухал оноо багтаа авчирлаа. 3:1.



Г.Алтанбагана -90 kg GWAK, Donghan
Давахад л багаараа ялалт авах хариуцлагатай барилдаан. Бас л нэмэлт цаг. Мөн л тус бүр 2 торгууль. Маш сайн ажиллаж, өрмөлдөгчөө торгуулан, ялалт авлаа.



4:1 Монголын Ялалт.
О.Мөнхцэцэг +70 kg HAN, Mijin
.jpg)





Сэтгэгдэл ( 2 )