Г.Тэмүүлэн: Сонгууль шударга болж, улс төрд зөв соёл тогтоолоо

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 11

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.11/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.  

Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн барьсан Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, МАН-аас нэр дэвшсэн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхээс өмнө өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны гишүүдийн 100 хувийн саналаар Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг дэмжсэн юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Сонгууль шударга, зөв соёл тогтоолоо. Сонгуулийн ерөнхий хороондоо баярлалаа. Улстөржилт багтай, хэрүүлгүй сонгууль боллоо. Цаашид хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна. Алдаа, оноо байна. Засах зүйл ч байна" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(103.26.193.54) 2025 оны 03 сарын 13

Анх удаа шудрага, улс төрийн соёлтой, хар бараан багатай сонгууль боллоо

1  |  0
Дол(103.57.94.46) 2025 оны 03 сарын 13

Шударга...,?????

1  |  0
Зочин (66.181.161.49) 2025 оны 03 сарын 13

хуцна биз иргэд тэнэг биш шүү

1  |  0
Top