Радараас алга болсон онгоцны нисгэгчийн аврах хантааз олджээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 10

Сургуулилтын үеэр радараас алга болсон Болгарын Нисэх хүчний сөнөөгч онгоцны нисгэгчийн аврах хантааз эрэн хайх ажиллагааны үеэр олдсон тухай Болгарын үндэсний телевиз мэдээлжээ.

Хар тэнгис дээгүүр сургуулилтын нислэг үйлдэж байсан “МиГ-29” онгоцтой лхагва гарагт орон нутгийн цагаар 0.45 цагт холбоо тасарчээ. Эрлийн ажиллагаанд тэнгисийн цэргийн хүчин, хилийн цагдаа, нисэх хүчин оролцож байна. Онгоцыг тэнгист унасан гэж үзэж байгаа ч эрх баригчид энэ мэдээллийг хараахан батлаагүй байна.

“Шабла 21” тактикийн сургуулилтыг түр зогсоогоод байгаа бөгөөд эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top