Алдартай мемийн эзэн Хуан Борха хөлөө тайруулсныхаа дараа нас баржээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 29

“Инээж буй испани эр” мемийн эзэн, Испанийн жүжигчин Хуан Хойя Борха 65 насандаа таалал төгсжээ. Алдартай хошин шогийн шүжигчин өнгөрсөн жилээс бие нь өвдсөн байна.

Эмч нар түүний амийг аврахын тулд хөлийг нь тайрсан байжээ. Энэ сарын 28-нд түүний бие улам муудаж, эмнэлэгт хүргэгдсэн аж. Жүжигчин эрийг алдартай эмнэлэг рүү шилжүүлээд ч амийг нь аварч чадаагүй гэнэ.

Тэрээр алдартай болохоосоо өмнө олон ажил хийж явжээ. 2000 онд “El Vagamundo” телевизийн шоунд оролцох үеэрээ Хуан Борха туулсан амьдралынхаа талаар хөгжилтэйгөөр ярьсан байна. Тэр үед нь хүмүүс Хуаны өвөрмөц байдлаар хөгжилтэйгөөр инээхийг нь ажиглаж, “Инээгч” гэх хоч өгчээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oyu(66.181.190.75) 2025 оны 03 сарын 13

Un mani badme hun

2  |  0
Top