Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг шинэчлэн байгууллаа

2021 оны 04 сарын 02

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл байгуулах, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай тогтоол”-ын төслийг хэлэлцэж баталлаа.

Хурлаар Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл байгуулах, ажиллах журмыг хэлэлцэж, 2020 онд хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл, ажиллах журмыг танилцуулсан юм.

Энэ үеэр дүүргийн хэмжээнд гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх ажлыг богино хугацаанд зохион байгууллахыг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр үүрэг болголоо гэж НОБГ-ын  Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top