Боксын холбооны шинэ ерөнхийлөгчөөр Т.Мөнхбаяр сонгогджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 28


Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяр сонгогджээ. 

Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр (2021.01.28) болж, тус холбооны XIV дэх ерөнхийлөгчөөр түүнийг сонгожээ.

Т.Мөнхбаяр нь 2013-2016 оны хооронд Монголын боксын холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.

Шинэ ерөнхийлөгч холбооны тулгамдсан асуудал болох Ахлах дасаглжуулагчийн сонгон шалгаруулалт, Хяналтын зөвлөл байгуулах, “ТОКИО-2020” олимпын наадмын дараа буюу 2021 оны дөрөвдүгээр улиралд багтаан холбооны Бага хурлыг зохион байгуулах зэрэг хэд хэдэн асуудлыг шийдсэн анхны тушаалаа гаргасан байна. 

Сануулахад, Монголын боксын холбооны удирдлагууд 2020.10.28-нд хуралдаж, энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа хүлээлгэж өгөх шийдвэр гаргаснаа мэдэгдэж байсан юм. Тэрбээр 2013 оноос энэхүү сонгуульт албыг хашиж байсан юм. 
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алдар(103.26.194.187) 2021 оны 02 сарын 13

Боксчидоо та нар ямар мэдрэмжгүй юм бэ энэ хүн чинь Монголын нохойн холбоог самарсан хүн шүү одоо боксыг самрах гэж байна

0  |  0
Бадар-Ууган (202.126.90.49) 2021 оны 02 сарын 07

Энэ хурал хүчингүй боллоо .

1  |  1
Шүүх(202.126.90.62) 2021 оны 02 сарын 07

Хуулийн өмнө ингэж галзуурахыг чинь харнаа .

2  |  1
bash(103.57.93.73) 2021 оны 02 сарын 07

Ajnai zailjdee!!!!????ashgui mini.

0  |  1
Бокс(59.153.114.141) 2021 оны 02 сарын 07

Энэ хүн хууль бус ерөнхийлөгч болсноо удахгүй мэднээ МБХ удахгүй шүүхэд хандана тэр үед хүмүүс ойлгох байхаа

4  |  4
Zochin (192.82.76.192) 2021 оны 01 сарын 31

Zuv setgeltei hunee songojee. Ajliin amjilt husie.

2  |  2
Top