Арван настай охин цуглуулсан мөнгөө хандивлалаа

2020 оны 03 сарын 06

Арван настай И.Бямбасүрэн охин өнөөдөр Улсын онцгой комисст өөрийн цуглуулсан 200300 төгрөгийг гардуулан өглөө. Тэрээр “Монгол билиг оюу” сургуулийн 5в ангийн сурагч. Шинэ жил, цагаан сар, төрсөн өдөр болоод аав, ээжийнхээ өгсөн мөнгийг цуглуулан ийнхүү хандивлаж байгаа гэдгээ хэлсэн юм.

Нийт монголынхоо ард иргэд, ахан дүүс, үе тэнгийн найзууддаа шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлж, бие биедээ байнга тусалж байгаарай хэмээн уриаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.188.53) 2025 оны 03 сарын 13

Чи дут.Хүүхэд өөрөө шийдёэн байна

1  |  0
зочин(64.119.25.119) 2025 оны 03 сарын 13

шоу хийх хэрэггүй л дээ уг нь эцэг эх нь л өгөө биз

1  |  0
Top