Хоногийн дотор товчоодоор 305 мянган зорчигч нэвтэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

Улс, хот хооронд зорчих автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг нээснээс хойш буюу гуравдугаар сарын 3-ны өглөөний 06:00 цагаас 03.04-ний өглөөний 09:00 цаг хүртэл улсын хэмжээнд нийт 83 мянга 925 тээврийн хэрэгсэл, 305 мянга 302 зорчигч хяналтын товчоодоор нэвтэрч зорчих хөдөлгөөнд оролцжээ.

Үүнээс, орон нутгийн хяналтын товчоодоор 32 мянган тээврийн хэрэгсэл, 125 мянган зорчигч гарч, 17 мянган тээврийн хэрэгсэл, 68 мянган мянган зорчигч орсон байна.

Энэ хугацаанд улсын хэмжээнд 105 хяналтын постод Мэргэжлийн хяналтын байгууллагын 166 албан хаагч 24 цагаар ажиллаж, “Зорчигчийн асуумжийн хуудас” тараан, зорчигчдоор бөглүүлэн хураан авч, ачаа тээшинд шалгалт хийжээ. 


Бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хот руу нэвтэрдэг долоон үндсэн хяналтын цэгт нэмэгдлээр найман урсгал нээж, нэг урсгалт хөдөлгөөнийг таван бүсэд хуваан ажиллаж байна. 
 

  • Зүүн бүсийг Хэнтий аймаг, Хэрлэнгийн гүүр, Багануур дүүргийн байнгын хяналтын цэгт,
     
  • Урд чиглэлийг Багахангай дүүргийн шалган нэвтрүүлэх цэгт,
     
  • Баруун бүсийг Өвөрхангайн Тарнын гүүр, Төв аймгийн Лүн сумын шалган нэвтрүүлэх цэгт,
     
  • Хойд бүсийг Дархан, Баруунхараа, Төв аймгийн Баянчандмань сумын цэгт,
     
  • Өмнөд бүсийг Төв аймгийн Өндөр дов орчимд ажиллуулж байна. 


Шалган нэвтрүүлэх долоон цэгт ХӨСҮТ-ийн баг 24 цагаар хоёр хоног ажиллана. Ингэхдээ Улаанбаатар хот руу чиглэсэн улсын чанартай замуудад орон нутгийн эмнэлгийн тусламжийн бүлгийг 50 км тутамд томилж, болзошгүй осол, зөрчлөөс сэргийлэн ажиллаж байна. 

Аймгуудын Онцгой байдал, Эрүүл мэндийн байгууллагаас бүрдсэн 105-ын бүлэг ч хоёр хоногийн хугацаатай ажиллах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top